PEOPLE OPS NEWSLETTER
People Ops Newsletter - October, 2026

Сайн уу!
Компанийнхаа сонин сайхан, онцлох үйл явдлуудыг нэг дороос хүргэдэг People Ops Newsletter-ийн шинэ дугаар бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт гадаад бизнес томилолтуудын онцлох үйл явдлууд, манай хамт олонд шинээр нэгдсэн АНД-уудын танилцуулга, мөн манай компанийн Вьетнамд ажилладаг "Business Development Manager" АНД-ын ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай сонирхолтой мэдээлэл болон AND Team-ийн сонин сайхныг багтаалаа.
WELCOME TO AND!
New ANDers

BUSINESS TRIPS
Business Trip Updates
Here is the latest roundup of our team's recent business trips! For this edition, we asked our travelers to share their experiences through four key lenses: Mission, Moment, Impact, and One word to describe the trip.

Tuvshinzaya 📍 Bangkok, Thailand

Munkhzul 📍Manila, Philippines

Beku 📍 Hanoi, Vietnam

Abdul 📍Manila, Philippines
A DAY IN THE LIFE OF AND

Day in the life of Andy
Business Development Manager | Vietnam
Sain Bainuu everyone! Yu baina?
Four months in, I’m still the new kid at AND. I’m also the only AND person on the ground in Vietnam, which makes for a very short org chart and a very full calendar.
Vietnam is our newest market, so my job right now is less about closing deals and more about learning everything I can. My days are a mix of meetings with banks and finance companies, and a lot of coffee. Business here runs on relationships, and relationships run on cà phê sữa đá. I’m fairly sure my caffeine intake has become a KPI. The goal is simple: understand how the market really works, meet the right people, and build partnerships that last longer than the first meeting.

Being the only one here also means wearing a few hats. Between client meetings, I support our Customer Success and Legal colleagues, and I try to bring the local picture back to the team. Some days I’m in sales, some days I’m a bit of everything.
This is also my first time working remotely, and I was a little nervous about it. I needn’t have been. Hali and Jay patiently answer my product questions, however many I ask, and Abdul and Yoko keep me in the loop on the sales side. It turns out a team spread across different countries can feel pretty close, especially when we’re only one hour apart.
My day ends with notes and a plan for tomorrow, which is usually longer by morning. No two days look the same, and I’m enjoying learning as I go.
Sainuu from Vietnam!

AND Team:
Marketing Team

Q: Маркетинг нь үндсэндээ ямар чиг үүрэг, ажлуудыг хамардаг вэ?
Дуяа: Миний бодлоор маркетингийн хамгийн чухал ажил бол хүмүүсийг зүгээр нэг бүтээгдэхүүн худалдаж авахад ятгах биш, харин яагаад тэр бүтээгдэхүүн тэдэнд хэрэгтэйг ойлгуулах юм. Ялангуяа манайх шиг технологийн компанийн хувьд бид биет бүтээгдэхүүн биш, итгэл, шийдэл, үр дүн зардаг. Хэрэглэгч бүтээгдэхүүнийг худалдаж авахаасаа өмнө яг ямар үр дүн гарахыг нь бүрэн мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид зөвхөн юу хийдгээ биш, ямар асуудлыг нь шийдэж, ажилд нь ямар өөрчлөлт авчрахыг ойлгуулах хэрэгтэй болдог. Товчхондоо, маркетинг бол бүтээгдэхүүн ба хэрэглэгчийн хоорондох холбоог бий болгох ажил гэж боддог.
Q: Хүмүүс маркетингийн багийн ажлыг хамгийн их юугаар буруу төсөөлдөг вэ?
Дуяа: Хамгийн түгээмэл буруу ойлголт бол маркетингийг пост, реклам, гоё дизайнтай л адилтгадаг явдал. Мэдээж энэ бүхэн чухал. Гэхдээ маркетинг бол үүнээс хамаагүй өргөн хүрээтэй ойлголт. Брэнд гэдэг бас лого, өнгө, фонт төдий зүйл биш. Гэхдээ лого, фонт, өнгөө бас зөв ашиглахгүй бол болохгүй. Хүмүүс манай компанийг бодох үед толгойд нь юу орж ирдэг, ямар мэдрэмж төрдөг, бусдаас юугаараа ялгардаг гэж хардаг нь брэнд юм. Компани өөрийгөө ямар гэж тодорхойлж байгаагаас гадна хүмүүс биднийг бодитоор хэрхэн хүлээж авч байгаа нь чухал.
Маркетингийн багийн ажил бол зөвхөн компанийг гоё харагдуулах биш, харин хүмүүст зөв ойлголт төрүүлж, биднийг сонгох шалтгааныг бий болгох юм.
Q: Маркетингийн багийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Марал: Өглөө кофе уухгүй бол тархи гацчихна. Кофегоо шимэнгээ “Тэднийх ийм эвент хийж, мерчээ хаана хийлгэв? TVC-гээ аль студиэр хийлгэчихэв?” гэх мэтээр салбарын хов живийг зах зээлийн судалгаатай хослуулна аа. 😂 Тэгээд л ерөнхийд нь базвал video editing, poster design, press release бичих, SEO optimization хийх, Тайланд хэлний ямар ч мэдлэггүй мөртлөө ad copy-г Тайланд хэл рүү орчуулах гээд есөн шидийн ажил өрнөдөг дөө. Мэдээж маш их planning, panicking, crying, video shooting, бас Ноэгийн дуусашгүй “Hear me out…”-ууд. 😂 Манай багийн ширээн дээр хааяа хамгийн random зүйлс цугларчихсан байдаг. Жишээ нь, сайхан япон виски, алх, чулуу, камер, бүр микрофон хүртэл байж л байна. Ер нь маркетингийн багийн ширээн дээр юу ч байж магадгүй шүү.

Q: Та бүхний ажлын хамгийн сонирхолтой, бүтээлч, догдлолтой хэсэг нь юу вэ?
Зураг, бичлэг авах. Нээрээ шүү. 😂 Тэгээд бас төсөөлөх процесс хамгийн сонирхолтой нь. Эцсийн бүтээл маань ямар харагдах бол, өнгө, edit, shot, утга агуулга нь ямар байх бол гээд л яг final product-аа толгойдоо төсөөлөх үнэхээр гоё. Вахахахаха. Харин хамгийн сонирхолгүй хэсэг нь багаж, хэрэгсэл зөөх, хураах, угсрах. Ер нь манай багийнхан гоё юм хийж, бүтээе гэдэг дээр их санал нийлдэг. Гадаадын гоё production, video, campaign-уудыг хараад “Хэдүүлээ бас ийм гоё юм хийе л дээ, тээ?” гээд л ярилцана. Цаашлаад бүр олон улсын онцлох нийтлэлүүдэд гардаг шиг тийм "cool marketing campaign"хийх хүсэлтэй. Бас яг үнэндээ нарийн, чимхлүүр ажлууд нь хүртэл гоё шүү. Ямар өнгийн цэцэг сонгох вэ гэдгээс эхлээд дизайныхаа өнгийг яг ямар кодтой байлгах вэ гээд жижигхэн деталь бүрийг бодож, сонгох нь хүртэл бүтээлч ажлын нэг гоё хэсэг. Эцэст нь тэр бүх жижиг деталь нийлээд толгойдоо төсөөлж байсан зүйл маань бодит бүтээл болж гарах нь хамгийн гоё мэдрэмж дээ.

Q: Компанийн ажилтан бүр брэнд болон маркетингийг дэмжихэд хийж болох хамгийн чухал 3 зүйл юу вэ?
Дуяа: Миний бодлоор хүн бүр өөрийнхөөрөө маркетинг хийж байдаг, зүгээр л тэрийгээ маркетинг гэж боддоггүй. Хөгжүүлэгчийн бичсэн код, борлуулалтын багийн хэрэглэгчтэй хийсэн яриа, хүний нөөцийн багийн ажилтантайгаа харилцаж байгаа харилцаа гээд бүгд хүмүүсийн манай компанийн талаар бодох бодолд нөлөөлдөг. 3 зүйл гэвэл:
1. Өөрийн хийж байгаа ажлыг компанийн үнэ цэнтэй холбож ойлгох. Бид юу хийдэг, яагаад хийдэг гэдгээ ойлгож байвал бусдад ч илүү ойлгомжтой тайлбарлаж чадна.
2. Хүмүүстэй харилцах бүрдээ брэндээ төлөөлж байгаагаа санах. Хэрэглэгчид хариу өгч байгаа байдал, амласнаа биелүүлдэг эсэх, асуудалд хэрхэн ханддаг гээд бүгд брэндийн нэг хэсэг. Бид өөрсдийгөө best of the best гэж хэлж болно. Гэхдээ хүмүүс үүнийг бидний үйлдлээс л мэдэрнэ.
3. Өөрийн хийж байгаа ажлын үнэ цэнийг бусдад ойлгуулж, сайн түүхээ хуваалцах. Хийсэн ажлаа дотроо мэдээд өнгөрөх биш, ямар асуудал шийдсэн, ямар үр дүн гаргасан гэдгээ хуваалцаж байх хэрэгтэй. Бид маркетингийн багийн хувьд тэр түүхийг илүү олон хүнд хүргэх хүсэлтэй байж байдаг шүү кк.
Ер нь хүмүүс хэн нэгнийг crush-лаад, гаднаас нь хараад их гоё хүн гэж бодож байгаад танилцсаны дараа шал өөр хүн байвал дургүй болчихдог шүү дээ. 😄 Брэнд ч бас яг тийм. Эхлээд хүмүүсийн анхаарлыг татаж, биднийг сонирхдог болгох нь маркетингийн ажил. Харин танилцаад ирэхэд нь бидний хэлсэн зүйл, бодит байдал хоёр таарч байх ёстой. Crush-луулах нь манай ажлын нэг хэсэг, харин тэр crush-аа алдахгүй байх нь бид бүгдийн ажил юм байна л даа.
Q: Маркетингийн салбарт ажилласнаас хойш бий болсон, хувийн амьдралд тань хэрэг болдог сонирхолтой “designer зуршил” юу вэ?
Оргил: Дизайнер хүний хувьд гадны гоё дизайнууд, шинэ чиг хандлагуудыг байнга харж, юу шинээр гарч байгааг сонирхдог зуршилтай болсон. Шинэ чиг хандлагыг дагах нь хамгийн чухал зүйл биш ч гэсэн хоцрогдсон загвар, хуучирсан дизайны элементүүд ашиглах ер нь дургүй. Бас бусдын хийсэн дизайныг хараад шүүмжлэх талдаа хүн л дээ. Тэр хэрээрээ өөрөө яаж илүү сайн хийх вэ, өмнөхөөсөө яаж илүү гоё болгох вэ гэж байнга боддог. Хааяа энэ зан маань өөрт төвөгтэй санагддаг ч эцсийн дүндээ намайг үргэлж сайжирч, хөгжихөд тусалдаг гэж боддог.
Q: Танай багийг нэг дүр эсвэл супер хүчтэй зүйрлэвэл юу байх вэ? Яагаад?
Бид хэд дуртай киноныхоо дүрүүдээр өөрсдийгөө зүйрлэчихлээ.
Оргил бол Tony Stark. Бүтээлч, юмсыг өөр өнцгөөс хардаг, өөрийн гэсэн style-тай.
Марал бол Loki. Яагаад гэдгийг нь өөрөөс нь асуусан нь дээр байх. Гэхдээ жаахан unpredictable, хаанаас ямар санаа гаргаж ирэхийг таашгүй гэдэг утгаараа ч юм уу.
Харин би өөрийгөө Jack Sparrow-той төстэй гэж боддог шд. Жаахан chaotic, төлөвлөгөө нь гаднаас харахад замбараагүй ч яаж ийгээд үр дүнгээ гаргаад ирдэг. Заримдаа өөрөө ч яаж болсныг нь гайхмаар.
Ер нь манай багийн супер хүч бол бүгд өөр өөрийн гэсэн арга барилтай мөртлөө эцэст нь ажлаа яаж ийгээд амжуулчихдагт байгаа юм даа.
FROM PEOPLE OPS
3 Psychology-Backed Techniques You Probably Haven't Tried
Ажлын олон уулзалт, ойртож буй deadline, тасралтгүй ирэх имэйл, notification-уудын дунд анхаарлаа төвлөрүүлэх, стрессээ зохицуулах амаргүй үе байдаг. Тэгвэл сэтгэл судлал, мэдрэл судлалын судалгаанд үндэслэсэн, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлж болох 3 сонирхолтой аргачлалыг танилцуулъя.
1.Affect Labeling: Мэдрэмжээ нэрлэх нь стрессээ зохицуулахад тусалдаг. (UCLA, Matthew Lieberman (2007)
Стресстэй үед бид ихэвчлэн сэтгэл хөдлөлөө дарах эсвэл үл тоохыг хичээдэг. Харин Affect Labeling нь мэдэрч буй сэтгэл хөдлөлөө тодорхой үгээр нэрлэх арга юм. UCLA-ийн судалгаагаар сөрөг сэтгэл хөдлөлөө үгээр нэрлэх үед тархины сэтгэл хөдлөлийн боловсруулалтад оролцдог amygdala-ийн идэвхжил буурч байгааг ажиглажээ.
Ажил дээрээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Стресстэй нөхцөл үүсвэл өөрөөсөө дараах 3 асуултыг асуугаарай.
Жишээ: Бүх ажил давхцаад үнэхээр стресстэй байна. Энэ тохиолдолд нөхцөл байдлыг илүү задлаад үзтэл: Deadline ойртсон ч шаардлагатай мэдээлэл ирээгүй учраас би санаа зовж байна. Эхлээд мэдээлэл хэзээ ирэхийг тодруулъя.
Гол санаа: Сэтгэл хөдлөлөө тодорхой нэрлэх нь нөхцөл байдлыг илүү тайвнаар үнэлж, дараагийн алхмаа сонгоход тусалж болно.

2.If-Then Planning: Стресстэй нөхцөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ урьдчилан төлөвлө. (Peter Gollwitzer & Paschal Sheeran-Implementation Intentions)
Стресстэй нөхцөлд хэрхэн тайван байх ёстойгоо мэддэг ч яг тухайн мөчид хэрэгжүүлж чаддаггүй үе бий. If-Then planning нь тодорхой нөхцөл үүсэхэд ямар үйлдэл хийхээ урьдчилан шийдэх зан үйлийн аргачлал юм. Олон туршилтыг нэгтгэсэн судалгаанууд энэ төрлийн төлөвлөлт нь зорилгодоо нийцсэн үйлдэл хийхэд тусалж болохыг харуулсан. Ажил дээрээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Дараах энгийн бүтцийг ашиглаарай. If (нөхцөл байдал) → Then(миний хийх үйлдэл)
Жишээ: If: Хэд хэдэн яаралтай ажил зэрэг ирвэл, Then: Бүгдийг зэрэг эхлүүлэхийн оронд аль нь нэн тэргүүнд шаардлагатайг тодруулна.
Гол санаа: Стресстэй нөхцөлд шийдвэр гаргахын оронд тохирох хариу үйлдлээ урьдчилан төлөвлөх нь дадал бий болгоход тусална.

3.Psychological Detachment: Ажлын цаг дууссан ч тархи тань ажилласаар байна уу? (Organizational Psychology - Sabine Sonnentag )
Компьютероо унтрааж, ажлаа тараад гэртээ харьсан ч маргаашийн уулзалт, дуусаагүй даалгавар, хариу өгөөгүй имэйлийн талаар бодсоор байдаг уу? Psychological Detachment гэдэг нь ажлын бус цагаар ажилтай холбоотой бодол, үүрэг даалгавраас сэтгэлзүйн хувьд түр хөндийрөхийг хэлдэг. Судалгаануудаар ажлаас сэтгэлзүйн хувьд хөндийрөх чадвар нь ядралт бага байх, нойр болон сэтгэлзүйн сайн сайхан байдалтай эерэг хамааралтай болохыг тогтоожээ.
Ажил дээрээ хэрхэн хэрэгжүүлэх вэ? Ажлын өдөр дуусахад дараах 3-Step Shutdown Ritual аргыг туршаарай.
Capture .Дуусаагүй ажлуудаа нэг жагсаалтад бичнэ.
Plan. Маргааш хийх эхний ажлаа тодорхойлж, хэзээ үргэлжлүүлэхээ төлөвлөнө.
Disconnect. Ажлын цагаа дуусгаж, яаралтай бус notification-уудаа байгууллагын харилцааны зохицуулалтад нийцүүлэн хязгаарлана.
Гол санаа: Ажлаа мартах биш, харин маргааш үргэлжлүүлэх тодорхой төлөвлөгөөтэйгөөр өнөөдрийн ажлаа дуусгах нь чухал.

This Month's Mini Challenge:
Энэ долоо хоногт дээрх 3 аргаас нэгийг сонгон туршаад үзээрэй.
Долоо хоногийн төгсгөлд аль арга танд илүү тохирсныг эргэцүүлээрэй.
Remember: Mental wellbeing isn't about avoiding stress. It's about learning how to respond, recover, and recharge.
OTOGO’S CORNER
Monthly Mind Mash
Манай компанийн Хиймэл Оюун Хариуцсан Захирал Ү.Отгонбаяр сар бүр AND Newsletter-т зориулж өөрийн нэрэмжит бодлого бэлддэг бөгөөд өмнөх дугаарын бодлогын ялагчаар “Engineer Buya” тодорлоо.

Buyanjargal Tserendendev
Engineer
Өмнөх бодлогын зөв хариу
424

WINNER
$a$, $b$ комплекс тоонууд гэе. $f(z) = (z+a)/(z+b)$ функц төгсгөлгүй олон цэг дээр $f(f(f(f(z))))) = z$ байдаг бөгөөд $|a| = 1$ бол $|b|$-ийн авч болох хамгийн их утгыг ол.

That’s all for now

Go back to “Home”