PEOPLE OPS NEWSLETTER
People Ops Newsletter - August, 2026

Сайн уу!
People Ops-оос компанийн дотоод мэдээллийг хүн бүрт хүртээмжтэй хүргэх зорилгоор бэлтгэн хүргэдэг AND Newsletter-ийн шинэ дугаар бэлэн боллоо.
Энэ удаагийн дугаараас гадаад бизнес томилолтын онцлох үйл явдлууд, шинээр нэгдсэн АНД-уудын танилцуулга, мөн манай нэгэн АНД-н нууцлаг авьяас болон AND Team-ийн ертөнцөөр хамтдаа аялцгаая.
WELCOME TO AND!
New ANDers

BUSINESS TRIPS
Business Trip Updates
Here is the latest roundup of our team's recent business trips! For this edition, we asked our travelers to share their experiences through four key lenses: Mission, Moment, Impact, and One word to describe the trip.

Abdul📍 Vietnam

Yoko 📍 Indonesia

Orgil-Erdene 📍 Thailand

Tuvshinzaya📍 Thailand

Yondonjamts & Odbaatar 📍 Hanoi
OUR HIDDEN GEM!
Hidden Talent:

Bishrel Battulga
Business Development Manager @Denode
Сайн байцгаана уу? Би AND-ын авангаард, Denode компанийн Biz Dev Бишрэл байна. Унших дуртай newsletter-ийнхаа энэ буланд оролцох болсондоо таатай байна ✨
Хэрхэн арван жилийн хичээлээс уйдсанаасаа болж санаандгүйгээр насан туршийн хоббитой болсон тухай түүхээ хуваалцъя гэж бодлоо.
Намайг дунд ангид байхад хамт өрсөлдөж, хичээл дүнгээрээ уралддаг байсан найзууд маань өөр анги, сургуулиуд руу шилжицгээж, надад багахан хоосон орон зай үүсээд байв. Яг тэр үед tv5-аар Bleach гээд анимэ гарч эхэлж байсан. Би дотроо “том болсон Naruto юм байхдаа” гээд гэнэдэж үзээд амьдралынхаа weeb phase рүүгээ халтирч орсон хэхэ. Удалгүй хирагана, катакана сурч, One Ok Rock мэтийн J-rock, math rock хамтлагуудад дурлаж, манга ухаангүй уншдаг болов.

Тэр үеэс хичээлийн дундах сул мөчүүдээр дэвтрийнхээ ард элдэв анимэ нүд, царай зурж цагаа нөхцөөдөг болсон. Сүүлдээ тухайн үед уншиж байсан мангака нарынхаа стилээс санаа авч, өөрийн гэсэн дүрүүд зурдаг болчихсон байлаа.
Нэг удаа манга зургийн уралдаанд сүүлийн мөчид оролцохоор шийдэж, зохиол, сургамж, зохиомж, дүрүүдээ хоёрхон хоногийн дотор санаанаасаа ургуулан зурсаар арай гэж найман хуудас манга бэлэн болгож өгөөд, тусгай байр хүртэж байсан. Жинхэнэ мангака хүний өдөр тутмын амьдралтай харьцуулшгүй ч ядаж өчүүхэн төдий хэцүүг нь амссан болов уу гэж өөрийгөө боддог, хэхэ.
Энэ сонирхол маань ахлах сургуульд, надад Cambridge-аас ч илүү хүчин чармайлт шаардсан санагддаг IB Diploma хөтөлбөрөөр суралцаж байхдаа “дүрслэх урлагийн ахисан түвшний хичээл” сонгоход нөлөөлсөн юм. Ийнхүү анх дэвтрийн ар, ноорог дэвтэр дээр л үлддэг байсан сараачилтууд маань дүрслэх урлагийн ертөнцөд арай өөрөөр амилж эхлэсэн.
Сагсаар зүйрлэвэл анхлан тоглогчид Stephen Curry, Kobe Bryant зэргээс суралцдагтай адил бид Ai Weiwei, Marina Abramović зэрэг дэлхийн олон уран бүтээлчээс, мөн Монголын дүрслэх урлагийн сонгодог болон орчин үеийн G.O.A.T-уудаас түүвэрлэн бүтээлүүдийг нь судалдаг байлаа.

Ингэхдээ зөвхөн “гоё зураг байна” гэж харахаас цаашилж, бүтээлийн материал, процесс, зохиомж, соёлын нөлөөлөл, түүхэн нөхцөл, уран бүтээлчийн санаа зорилгыг задлан ойлгоно. Харин олж авсан тэр ойлголтуудаа дараа нь өөрийн ажилдаа шингээдэг. Энэ явцад өөрт ургаж буй бодол, мэдрэмж, ертөнцийг харах өнцгөө цензургүйгээр ургуулж, цаас харандаагаар хязгаарлагдалгүй олон төрлийн материал, арга барилаар илэрхийлж сурсан юм.
Хоёр жилийн эцэст хувь хүн, нийгмийн харилцааг хөндсөн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байсан. (We live in a society ) Гэхдээ тэр хугацаанаас надад үлдсэн хамгийн том ойлголт нь амьдрал бидэнд оноож өгдөг хэрэгслүүдийг цаг, эрч хүч, мэдлэг, авьяас гэх мэт хэрхэн ашиглаж, тэдгээрээр юу бүтээх нь өөрөө бидний уран сэтгэмжийн нэг илэрхийлэл болдог тухай байв. (We’re all artists in a way.)
Мөн үгээр тайлбарлахад бэрх санаа, мэдрэмжийг бусдад ойлгуулахаас илүүтэй мэдрүүлж чаддаг нь дүрслэх урлагийн хамгийн хүчтэй талуудын нэг гэдгийг ойлгосон. Ийм хоббины давуу тал нь хаана ч уйдсан үзэг цаас байхад хэзээд алздаггүй юм байна.
Boredom is good. Let it feed your curiosity :)
AND Team:
Information Security Team

Q: Танай баг компанид ямар үүрэгтэй, өдөр тутамдаа юу хийдэг вэ?
Харилцагч, байгууллага болон ажилтнуудынхаа мэдээллийг хамгаалах.
Q: Танай багийн ажил үүргийн талаар хүмүүсийн дунд хамгийн түгээмэл байдаг буруу ойлголт юу вэ?
Дуртай хүнийхээ файл, имэйл рүү, тэр байтугай хувийн файл, имэйл рүү нь дураараа орж хардаг гэж ойлгоод байх шиг байдаг. Үнэндээ бол хүний хувийн account-руу угаасаа орох боломжгүй. Компанийн системүүд дээр бол зөвхөн сэжигтэй үйлдэл илэрсэн тохиолдолд л орж шалгадаг. Жишээ нь, хувийн gmail хаяг руугаа ажлын нууц файл явуулах ч юм уу. Тэгэхдээ ямар шалтгаанаар орж байгаа тайлбараа заавал бичиж үлдээгээд шалгадаг. Ийм ч учраас бид амины болон албаны зүйлсээ үргэлж салангид байлгаарай гэж зөвлөдөг.
Q: Security team-ийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
In no particular order: Хандалт нээх, хаах, лог хянах, галын хор шалгах, компьютер форматлах, камер шүүх, журам боловсруулах, багаараа хуралдах, timesheet-ээ юу яах, firewall update хийж интернэт таслах, гадаадын security хууль унших, сургалт орох, сургалтад суух, "үүнийгээ янзалж ир" гэж хүн загнах, гитар тоглох, security асуулга бөглөх, CTF тэмцээнд орох, түрүүлэх, зохион байгуулах, асуудал үүсэхэд investigation хийх, хариу үзүүлэх, foosball тоглох, эмзэг байдал хайх, аймшгийн зүйл олчихоод баясах, төрсөн өдрийн торт үлээлгэх, үлээхгүй, бэлэг авахгүй гэж гүрийх, аудит хийх, аудитлуулах, аппуудаа шалгах, ANDCon зохион байгуулах, хурал дээр security-г төлөөлж айлын хүмүүс рүү муухай харж суух, шинэ хүн ажилд авах гэж үйлээ үзэх, пиво уух, 1-on-1 хийх, лифтний хаалга түгжиж хүмүүсийг гацаах, өгөгдөл хамгаалах, карт таниулах, Мартын 8-нд өмнөх өдөр нь бэлдэж эхлэх, "чи дуу дуул" гэж хүн ятгах, галын гарц дээрх саад холдуулах, ширээний теннис тоглох, хүмүүсийн 2FA болон нууц үг reset хийх, phishing simulation явуулчихаад "бид нар яагаа ч үгүй" гэж гүрийх, гэрээ хянах, сертификат авах шалгалтад бэлдэх, сертификатаа авах, заавар бичих, зөвлөмж өгөх, MNSEC-т оролцох, сүлжээгээ хамгаалах, Мэндээд компьютер захиалж өгөх, etc etc etc. Олон төрлийн зүйл хийдэг болохоор уйдах завгүй л байдаг юм болов уу даа :)
Q: Та бүхний ажлын хамгийн сонирхолтой эсвэл адреналинтай хэсэг нь юу вэ? Яаралтай incident, сэжигтэй үйлдэл илрүүлэх гэх мэт бодит кейсээс нууцлал алдагдуулахгүйгээр хуваалцаж болох уу?
Ямар нэг мэдээлэл алдагдсан, манай системүүд рүү гадны этгээд нэвтэрсэн, ажилтан нэвтрэх мэдээллээ алдсан гэх мэдээ авах үед л даралт ихсэнэ дээ. Андуураад ажлын биш, өөр байгууллагын google drive-руу нууц файл хуулаад цалингаа 3 сараар хасуулж байсан хүн байна. Ажлаас гарахдаа ажлын бүх нууц үгээ хувийн имэйлрүүгээ явуулаад гарчихдаг хүн ч бас байна. Cloud access key алдаад аймшгийн өрөнд унахаа дөхсөн кейс байна. Google account-aa хакдуулаад хаягаас нь "Rosalyn💘:Will you be my very own true love?" гэх мэтийн спам явчихсан кейс ч байна (гэхдээ яг спам мөн үү энэ тэр кк). Dev орчин нь нээлттэй байснаас болоод production руу шал танихгүй хүн ороод ирсэн тохиолдол байна, азаар тэр нь security үйлчилгээ үзүүлдэг ethical hacker хүн байсан. Тэгээгүй бол шууд GG болох байлаа.

Q: Компанийн ажилтан бүр мэдээллийн аюулгүй байдлын төлөө хийж болох хамгийн чухал 3 зүйл юу вэ?
Bonus: haveibeenpwned.com дээр имэйл хаягаа оруулаад үзвэл та data breach-д өртөж байсан эсэхээ шалгах боломжтой. Энэ бүхэн зөвхөн ажилд гэлтгүй, хувийн амьдралд ч гэсэн аминд орно шүү.
Q: Security салбарт ажилласнаас хойш бий болсон хамгийн “паранойд” мэт боловч таны хувийн амьдралд бий болсон хэрэгтэй “security зуршил” юу вэ?
Интернэт болон сошиал дээр аль болох өөрийнхөө талаар мэдээлэл оруулахаас зайлсхийдэг болсон. Жишээ нь, хүмүүс аялахдаа boarding pass-ийнхаа зургийг оруулдаг. Гэтэл дээр нь байгаа мэдээллийг ашиглаад нислэгийг нь цуцлах бүрэн боломжтой байдаг. Эсвэл хөдөө явсныг нь мэдээд гэрт нь хулгай орсон байх жишээтэй. Мөн баримт бичиг хаяхдаа өөрийнхөө мэдээлэлтэй хэсгийг ураад хаяхгүй бол хүний нэрээр зээл аваад алга болсон тохиолдлууд ч байдаг.
Q: Танай багийг нэг дүр эсвэл супер хүчтэй зүйрлэвэл юу байх вэ?
Your friendly neighborhood security-чен 🫰

FROM PEOPLE OPS
Celebrating Our Interns!

Манай компани жил бүрийн зуны улиралд уламжлал болгон Internship хөтөлбөр зарладаг билээ. “2026 оны зуны Internship” хөтөлбөрийн хүрээнд дараах оюутнууд багуудад хуваарилагдан ажиллалаа:
Development:
R&D:
People Ops:
Marketing:
Finance:
Дадлагажигч оюутнууд 06 дугаар сараас 09 дүгээр сарын хугацаанд дадлага хийж, богино хугацаанд мэдлэг, ур чадвараа бодитоор ашиглан ажлын орчинд хурдан дасан зохицож, туршлага хуримтлууллаа. Энэхүү хугацаа нь тэдний хувьд зөвхөн мэдлэгээ бататгах бус, ур чадвараа хөгжүүлэх, ирээдүйн мэргэжлийн замд нь хэрэг болохуйц чухал алхам болсон гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаагийн хөтөлбөрөөс онцлон дурдахад, хөгжүүлэлтийн багт дадлага хийсэн Маргад маань компанийн үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон бөгөөд одоогоор EM Галдангийн багт нэгдэн ажиллаж байна.

Мөн оюутнуудад чиглүүлэг өгч, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцан ажилласан ажилтнууд болон нийт багийн хамт олонд талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэгтэйгээр энэ удаагийн дадлага үр дүнтэй болж, оюутнуудын хөгжилд чухал хувь нэмэр орууллаа.
Компанийн зүгээс дадлагаа амжилттай дүүргэсэн нийт оюутнууддаа сурлага, ажил хөдөлмөрийн цаашдын замналд нь өндөр амжилт хүсье. Ирээдүйд дахин хамтран ажиллах боломж бидэнд гарна гэдэгт итгэлтэй байна.
OTOGO’S CORNER
Monthly Mind Mash
Манай компанийн Хиймэл Оюун Хариуцсан Захирал Ү.Отгонбаяр сар бүр AND Newsletter-т зориулж өөрийн нэрэмжит бодлого бэлддэг бөгөөд өмнөх дугаарын бодлогын ялагчаар “Machine Learning Engineer Equa” тодорлоо.

Tuvshinbileg
Machine Learning Engineer
Өмнөх бодлогын зөв хариу
128

WINNER

Үнэмлэхүй утга нь 2-оос их 7-оос бага бүхэл тоог сайн гэе. Огторгуйд бүх оройн бүх координат нь сайн тоо байдаг куб нийт хэд байх вэ?

That’s all for now
That’s all for now!

Go back to “Home”